Тавтай морилно уу!

11

2012-05-15, 11:10

сурагчдад өгөх зөвлөмж

сарын өмнө

5820
+3
-1

Эрүүл хоол хийх зөвлөмж! Эрүүл хооллолтын хамгийн чухал нь хүнсний бүтээгдхүүнээ зөв сонгон, зохистой байдлаар бэлтгэх явдал юм.

Хүнсний бүтээгдхүүний зөв сонголт, аюулгүй хэрэглээ

Хүнсний бүтээгдхүүнийг зөв сонгон, аюулгүй хүнс хэрэглэх нь эрүүл хооллолтын үндэс бөгөөд хоол хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс Та өөрийгөө болон гэр бүлээ сэргийлэх чухал алхам болно.

Аюулгүй хүнс гэж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй биологи (нян, вирус гэх мэт), физик (яс, шил, цацраг идэвхит бодис гэх мэт), химийн (хорт бодис, хортон шавьж, мэрэгч устгагч бодис, химийн бордоо, эмийн бодис) хүчин зүйлс агуулаагүй хүнсийг хэлнэ.

Хүнсний аюулгүй байдал нь хоол, хүнсийг зориулалтын дагуу бэлтгэж хэрэглэхэд хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулахгүй байх баталгаа юм.

Хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа Та юу анхаарах вэ?
  • Хүнсний бүтээгдхүүний хадгалалтын хугацаа дуусаагүй эсэхийг шалгах
  • Хүнсний бүтээгдхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг анхаарах
  • Мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдхүүнийг шууд хэрэглэдэг бусад бэлэн бүтээгдхүүнээс сайтар тусгаарлан зөөвөрлөх
  • Хөлдөөсөн, хөргөсөн хүнсийг худалдаж аваад, богино хугацаанд гэрийн хөлдөөгч, хөргөгчид хийх, эсвэл хурдан бэлтгэж хэрэглэх
Худалдан авахаас татгалзах хэрэгтэй
  • Хүнсний бүтээгдхүүний хадгалах хугацаа хэтэрсэн;
  • Сав, баглаа боодол нь урагдаж гэмтсэн;
  • Лаазалсан бүтээгдхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төвийсөн, дарахад хотолцож байвал;
  • Өндөгний хальс нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч цуурсан, гадна тал нь бохирдсон;
  • Шилэнд савласан бүтээгдхүүнд булингар, тунадас, хөгц үүссэн байвал;
  • Хиам, өндөг, нарийн боов, студень, зууш зэрэг түргэн мууддаг бүтээгдхүүнийг хөргүүргүй, ил задгай нөхцөлд зарж, борлуулж байвал;
  • Дэлгүүрт борлуулж буй хөлдөөсөн бүтээгдэхүүн гэссэн байвал;
  • Хүнсний бүтээгдхүүний хэвийн өнгө, үнэр, төлөв байдал өөрчлөгдөж, муудсан шинж тэмдэг илэрсэн бол тухайн хүнсний бүтээгдхүүний чанар алдагдаж, өвчин, эмгэг үүсгэгч бичил биетэн өсөж үржсэн байж болзошгүй тул худалдаж авахгүй байхыг зөвлөж байна.

Шинэ хүнсний бүтээгдэхүүн ямар шинж чанартай байдаг вэ?

Мах: Тод улаан өнгөтэй, махны гадаргуу нь цэвэр, хуурай, салс өнгөргүй, загсаалтын хальсан бүрхүүл үүссэн, хуруугаар дарахад үүссэн хонхорхой хурдан арилдаг, өөх нь үл мэдэг шаргал туяатай, цагаан өнгөтэй, хатуу, шинэ махны өвөрмөц, аятайхан үнэртэй байна.

Загас: Хайрс нь гялгар өнгөтэй, тунгалаг салсаар бүрхэгдсэн, цэвэрлэхэд хялбар салахгүй, нүд нь тунгалаг, гялгар, ширгээгүй, загалмай нь тод улаан ягаан өнгөтэй, мах нь нягт, хэт зөөлөн биш, уян хатан, гэдэс нь дүүрэн биш, шинэ загасны өвөрмөц үнэртэй байна.

Хиам: Бүрхэвч хальс нь бүтэн, хуурай, цэвэр, өнгөргүй, хөгцний үнэргүй, зүсэж үзэхэд таташ нь жигд, нягтшил сайтай, хийн цэврүүгүй, шүүслэг ягаан, өөх нь цагаан өнгөтэй, исгэлэн, гашуун биш, аятайхан амттай байна.

Өндөг: Хальс нь хатуу, бүтэн, цэвэр, хэт жижиг биш (удаан хадгалах тусам чийгээ алдаж жижгэрдэг), өнгө, үнэр нь хэвийн байна.

Сүү: Ялимгүй шаравтар туяатай, цагаан өнгөтэй, аятайхан амт, үнэртэй байна. Зохих хэмжээний өтгөн байх бөгөөд усархаг, салслаг байж болохгүй.

Гурил: Исгэлэн, хөгцөрсөн үнэргүй, гашуун, эсвэл чихэрлэг амтгүй, шинэхэн буудайн аятайхан үнэртэй байна. Гурилын зэрэг, нэр төрлөөс хамаарч цагаан шаргалаас сааралдуу боровтор өнгөтэй байж болно. Сайн чанарын гурил нь хуурай байх бөгөөд гартаа атгаад тавихад бөөгнөрөхгүй, амархан бутардаг байна.


Илгээх | 101 хүн уншсан | Бичсэн: sangee

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

zovlomj

Sara zovlomj View more documents from ch-boldbayar ...

цахим хичээл

Zun View more presentations from pvsa_8990 ...

цахим хичээл

Us chandmana erdene View more presentations from pvsa_8990 ...

цахим хичээл

Hicheel 2 View more presentations from pvsa_8990 ...

цахим хичээл

Batatgal View more presentations from pvsa_8990 ...

цахим хичээл

Bi tsetsgend durtai View more presentations from pvsa_8990 ...

цахим хичээл

Р гийгүүлэгч авиа таниулах - 1-р анги...

хэрэглэгдэхүүн хийх зөвлөмж

Багш ээлжит хичээлд бэлтгэх нь Хичээл нь сурган хүмүүжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх зориулалттай тогто...

тест

6 настай 1-ангийн шалгалтын материал  Даалгавар         ...

Зайны сургалт

Эгшигт ба заримдаг гийгүүлэгч ...

цахим хичээл

1-р ангийн монгол хэлний хичээл ...

цахим хичээл

Шоргоолж царцаа хоёр \цахим хичээл\...

zovlomj

Saraaa View more documents from ch-boldbayar ...

цахим хичээл

Шоргоолж царцаа хоёр \цахим хичээл\...

бие даалт

Хичээлийн сэдэв:  Хичээлийн хэрэглэл 1-р цаг Үг хөгжлийн хичээл 1.  Хичээлийн хэрэглэлийн&...

Шинэ сэтгэгдлүүд

Хэрэгцээт сайтууд

Тоолуур

Та миний 11391 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax